Унших хэсэг

Хадаан Урлантай танилцах богино танилцуулга

Энэхүү танилцуулга нь таны хэрэгцээнд нийцсэн шийдэл, үнэ цэнэ, үйлчилгээний бүтцийг нэг дор харуулна.

Бид хэн бэ? Давуу тал Үйл явц Бүтээл Үнэ Холбоо

Уламжлал ба Орчин Үе

Монгол үндэсний хувцасны дахин давтагдашгүй дээд зэргийн урлал.

✂️ Захиалгат эсгүүр 🧵 Гар урлал 🚚 Хүргэлт
Бүтээлүүдтэй танилцах
Доош гүйлгэх

0

🧵 Бүтээл

0

🏆 Жилийн Туршлага

0

🤍 Үйлчлүүлэгч

0

💠 Тусгай Загвар

Бидний Философи

Есөн Товч, Энгийн Урлал

🎯

Асуудал ба Хэрэгцээ

Жилд монголчуудад үндэсний хувцас өмсөх шаардлагатай баярууд маш олон байна. Наадам, Цагаан сар, Эмэгтэйчүүдийн баяр, Хонхны баяр, Хичээлийн шинэ жил, Эх үрсийн баяр зэрэг уламжлалт баяруудаас гадна 'Мартын Монголжин', 'Талын түмэн адуу' гэх мэт олон эвэнтүүд нэмэгдсэн. Үүнээс гадна өдөр тутамдаа үндэсний хувцсаа хэрэглэх сонирхол маш өндөр болсон.

Гэвч хөдөө орон нутагт сонголт муу тул хот руу явах шаардлага гардаг. Түүнчлэн дээл их өмсдөггүй хүмүүс өөрийн биеийн пропорц, арьсны онцлогт яг ямар эсгүүр, өнгө, хэв маяг тохирохыг огт мэддэггүй нь тулгамдсан асуудал болж байна.

Бидний Шийдэл ба Давуу тал

Бид яг тухайн хүний биенд төгс тохирсон хувцсыг захиалгын дагуу урлаж өгөхөөс гадна 'ямар өнгөнд ямар загвар тохирох вэ' гэх мэтчилэн гоо зүйн цогц зөвлөгөө өгч ажилладаг.

Хамгийн гол давуу тал нь бидний санал болгож буй 'Кластер үйлчилгээ' юм. Бид малгай, гутал хийдэг урлаачидтайгаа хамтран ажилладаг тул манайхаар үйлчлүүлсэн хүн дээлээ авахын сацуу түүнд төгс зохицох малгай, гутлаа нэг дороос бүрэн шийдээд гарах боломжтой. Энэхүү цогц үйлчилгээ нь хэрэглэгчийн цаг завыг хэмнэж, нэгдмэл төгс дүр төрхийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Бидний тухай

Монгол Дээлний Үнэн Мөн Чанар

Хэнтий аймагт буюу Монголын түүхэн аялал жуулчлалын бүс нутагт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг бидний урлан нь жинхэнэ уламжлалыг танд хүргэхийг зорьдог.

«Европжуулах юм бол монгол дээлний зах, товч шилбэ оруулж зэрэмдэглэх шаардлагагүй. Хэзээ байтлаа монгол эмэгтэй хүн бүсгүй, гуя хасаа гаргасан хувцас өмсдөг байлаа даа. Түүний оронд зүгээр л Европ даашинз өмсөх нь дээр.»

Бид илүү дутуу гоёл чимэглэлээс татгалзаж, яг л Монголчуудын өдөр тутам өмсдөг байсан 9 товч шилбэтэй энгийн дээлийг эмжээр болон бүсний содон өнгөний хоршлоор илэрхийлдэг.

Khadaan Urlan Masterpiece
Хэнтий Түүхэн аялал жуулчлалын бүс
Яагаад бид?

Давуу Тал, Үнэ Цэнэ

✂️

Хүний биед төгс суулт

Биеийн хэмжилт, амьдралын хэв маягт тохируулж эсгүүр гаргана.

🧵

Дээд зэрэглэлийн материал

Торго, ноолуур, дурдан зэрэг сонголтуудыг чанарын шалгуураар санал болгоно.

🎯

Брэнд дүр төрхийн тохируулга

Хувь хүний болон байгууллагын хэв маягт нийцсэн загварын шийдэл өгнө.

Үйл явц

Бүтээл Төрөх Зам

1

Зөвлөгөө & Загвар

Таны хүсэл сонирхолд нийцүүлэн давтагдашгүй загварын зураг гаргана.

2

Материал Сонголт

Дээд зэргийн чанартай торго, кашмер, дурдан материалаас сонголт хийнэ.

3

Оёдол & Урлал

Мэргэжлийн өндөр түвшинд нямбайлан оёж, хээ угалз урлана.

4

Бэлэн Болох

Танд төгс таарсан, үнэ цэнэтэй бүтээлийг хүлээлгэн өгнө.

Khadaan Urlan Process
Багц ба Үнэ

Үйлчилгээний Багц

Энгийн торгон дээл

350K
  • Энгийн торгон материал
  • Өдөр тутмын хэрэглээнд зориулсан
  • Есөн товч шилбэтэй
Захиалах
💎

Хурганы арьсан дотортой дээл

2M-3.5M
  • Жинхэнэ хурганы арьсан дотортой
  • Хамгийн дээд зэргийн тансаг чанар
  • Эдэлгээ урт, цор ганц хийц
Захиалах
Үйлчлүүлэгчдийн үнэлгээ

Сэтгэгдэл

"

Хадаан Урлангаас захиалсан дээл минь яг л миний хүссэнээр, биед маш эвтэйхэн, тансаг болж чадсан. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

Э. Номин

Бизнес эрхлэгч

⭐️⭐️⭐️⭐️⭐️ Үнэлгээ 🗓 2025

Материал сонголт, оёдлын чанар нь үнэхээр дэлхийн жишигт нийцсэн. Гадаадад өмсөхөд хүртэл маш их магтаал сонсдог.

Б. Тэмүүлэн

Захирал

⭐️⭐️⭐️⭐️⭐️ Үнэлгээ 🗓 2026

Хуримын хос дээлээ энд хийлгэсэн. Амьдралын минь хамгийн чухал өдрийг төгс болгож өгсөн багт баярлалаа.

Г. Сарнай & Д. Бат

Үйлчлүүлэгч

⭐️⭐️⭐️⭐️⭐️ Үнэлгээ 🗓 2026
Асуулт хариулт

Түгээмэл Асуултууд

Захиалга хэр удаан хугацаанд гардаг вэ?

Загварын онцлог, хатгамал зэргээс хамааран дунджаар 7-14 хоног шаардлагатай байдаг.

Материалаа өөрөө авчирч болох уу?

Бололгүй яахав. Та өөрийн дуртай материалаа авчирч болно. Бид мөн дээд зэргийн материалуудыг санал болгож чадна.

Орон нутаг эсвэл гадаад руу хүргэлт хийдэг үү?

Тийм ээ, бид найдвартай шуудангаар Монгол улсын бүх аймаг, сумд болон дэлхийн өнцөг булан бүрт хүргэлт хийж байна.

Холбогдох

Бидэнтэй Холбоо Барих

📍
Хаяг

Хэнтий аймаг, Монгол улс

📞
Утас

+976 96569656, 96560314